Хоёр сайд танхимдаа үлдэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Бүтэн өдөржин гишүүд энэ асуудлаар хуралдаж, асуулт тавьж, байр сууриа илэрхийлсний дараагаар санал хураалт явуулав. Санал хураалтад 65 гишүүн оролцов. Сангийн сайд Ч.Улааныг огцруулахыг дэмжих боломжгүй гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн 64,6 хувь нь дэмжив. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулахыг дэмжих боломжгүй гэдгээр санал хураалт явуулахад 65 гишүүний 66,2 хувийн саналаар дэмжигдэв. Ийнхүү Засгийн газрын хоёр гишүүнийг олонхи гишүүд огцруулах боломжгүй гэж үзсэн учраас сайдууд танхимдаа үлдэв.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ