Шилдэг оюутан шагналаа гардлаа
Нийгмийн Ардчилал Монголын оюутны холбооноос жил бүр Монголын шилдэг таван оюутанг шалгаруулдаг уламжлалтай билээ. Салбар бүрээс шилдэг нэг оюутанг шалгаруулж, шагнал олгодог “Эрдмийн хонх” Монголын оюутны тэргүүн дээд шагналын “Эрдэм шинжилгээ, судалгааны оны шилдэг оюутан”-аар энэ жил МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн VI курсын оюутан Б.Оюу шалгарлаа. Тэрбээр хотын хүн ам, барилга, орон сууцны тоо эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн талаар судалгаа хийсэн нь оны шилдэг эрдэм шинжилгээний бүтээлээрээ тэргүүн байрт шалгарчээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ