Иргэний нисэхийнхэн төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ
Иргэний нисэхийн салбарынхан улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн амжилт бүтээлээр дүүрэн шинэ оноо угтаж байгаа аж. Тус салбарынхан энэ онд бодлогын баримт бичгийг төрийн эрх барих дээд байгууллагаар батлуулж, салбарын хөгжил, шинэчлэлд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэсэн. Энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлсэн иргэний нисэхийн хамт олон өнөөдрийн байдлаар улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг 102 хувиар давуулан биелүүлсэн гэнэ. Хэдийгээр он гарахад цөөхөн хоног үлдсэн хэдий ч үлдэж буй хугацаанд улсад төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхээр хүч бололцоогоо дайчлан ажиллаж байгаа гэдгээ мэдээллээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ