ТҮЦ машиныг зохиосон инженерүүдтэй уулзав

img

Шинэчлэлийн Засгийн газраас  төрийн түгжрэлгүй үйлчилгээ зорилтоо хэрэгжүүлэх хүрээнд иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хүргэх ТҮЦ машиныг ашиглалтад оруулсан. Энэ ажлыг гүйцэтгэсэн инженерүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

s

“Засгийн газраас төрийн хүнд суртлыг алга болгох олон зүйл хийж байгаагийн нэг нь ТҮЦ машин. ТҮЦ машиныг нийслэл болон 21 аймагт суурилуулах ажилд сэтгэл гарган, гар бие оролцсон та бүхэнд баяр хүргэж, талархал илэрхийлье. Цаашид ч мэдээллийн технологийн ололт амжилтыг ашиглаж, төрийн хүнд суртлыг арилгах шинэ санал, санаачлагыг дэмжиж ажиллах болно” гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ.

s

ТҮЦ машиныг ашиглалтад оруулахад гүйцэтгэгч байгууллагаас гадна Үндэсний Дата төв, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын газар, Татварын Ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Скайтел компани гэсэн долоон байгууллагын 21 инженер ажиллажээ.

d

Монгол Улсын хэмжээнд 45 “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ машин” ажиллаж, 6 төрлийн лавлагаа, 2 төрлийн тодорхойлолт гаргах, зохих шатны байгуулагад санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
түц машинаас гарсан тодорхойлолтоор наад зах нь банк үйлчлэхгүй байна ш дээ энэ талаар харилцан уялдаа холбоотой ажил дутагдаж байна.
2013-12-25
зочин:
монголчууд гадаад гадаад гээд хөл алдах цаг өнгөрчээ. сайн байна.
2013-12-25
mongolhuu:
eniig shinechlel gej helj bnoo
2013-12-25
maagi:
uneheer sain buteel bolson shuuu
2013-12-25
даагий:
үнэхээр таатай бүтээл болсон шүү
2013-12-24
ааги:
цаг хэмнэсэн үнэхээр дажгүй эд байна лээ. 2 удаа ашиглаж үзсэн. дараагийн бүтээл юу вэ?
2013-12-24