Кейт Миддлтон олимпийн элчээр сонгогдлоо

img

Английн гүнж  Кейт Миддлтон Лондоны Олимпийн албан ёсны элчээр сонгогджээ.  Тэрбээр Хатан хааны гэр бүлээс энэ хүндтэй үүрэг хүлээсэн анхны  хүн болж байгаа аж. Харин угсаа залгамжлах хунтайж Уильям, хунтайж Харри нар 2012 оны Олимпийн үеэр Их Британийн үндэсний шигшээ баг болон паралимпийг төлөөлөх элч болсон байна. 2012 оны Олимпийн элч болсон хатан хааны гэр бүлийн гишүүд ийм хүндтэй үүрэг хүлээсэндээ сэтгэл өндөр байгаа бөгөөд “Хатан хааны гэр бүл олимпийн хөдөлгөөнийг үргэлж дэмжсээр ирсэн. Бид ирэх жилийн олимпийн наадмыг тэсэн ядан хүлээж байгаа” гэжээ. Их Британийн олимпийн холбоо Кейт Мидллтон, хунтайж Уильям, Харри нарын хамт 27 элч томилсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

otgoo:
Ìîíãîëоос Америк хүртэл 10 мянган км замыг явганаар туулсан домогт “Бадарчин 93” аяллын ахмад гишүүн, ñïîðòûí àíàãààõ óõààíû òýðã¿¿íèé ñýõýýòэí, òàìèð÷èí, õýëìýð÷, îëîí óëñûí ñýòã¿¿ë÷, эмч, дасгалжуулагч Õ¿ãä¿¿ä îâîãòîé È÷èííîðîâûí Äýíäýâèéí "Àÿí çàìûí òýìäýãëýë 1-4" õ¿¿õýä çàëóó÷óóäûí òàíèí ìýäýõ¿éí 5 áîòü íîìûг õýâëүүлýõýä õàìòðàí àæèëëàõ õ¿ì¿¿ñ 9996-3862; 9911-3374 утсаар холбоо барина уу
2012-04-21