Ихэнх нутгаар хүйтэрнэ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. Бүх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 25-30 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна. Оройдоо хүйтэрнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ