Таван байнгын хороо хуралдана
Өнөөдөр таван байнгын хорооны хуралдах юм байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдаж, Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийг хэлэлцэнэ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд болно. Тус байнгын хорооны хуралдаанаар цөмийн зэвсэггүй бүсийн тухай хуулийн төслийн мэдээлэл сонсох аж. Харин Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “В” танхимд хуралдах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ