Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:30 цагт Ц.Оюунгэрэл сайд, өвлөн уламжлагч нар соёлын өвийн бүртгэн баримтжуулалтын талаар мэдээлэл хийнэ.
ХУД-ын Цагдаагийн 2-р хэлтэст
13:00 цагт ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн барилгын нээлт болно. Нээлтийн ажиллагаанд Хууль зүйн сайд болон цагдаагийн байгууллагын удирдлагууд оролцоно. Та бүхэн ирж мэдээлэл авна уу. /Байрлал нь: Яармагийн эцсийн буудлын замын хажууд/
Хараагүйчүүдийн үйлдвэрт
10.00 цагт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд нөхөн үржихүйн сургалт явуулна.
Зам тээврийн яаманд
11:00 цагт "Шинэ төмөр зам" төслийн хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.
УЕПГ-ын хурлын танхимд
11 цагт Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн зарим хэргийн талаар мэдээлэл хийнэ.
Бусад
10:00 цагт Сүхбаатар дүүргийн VII дугаар хорооны Засаг даргын ажлын албанаас СӨХ-үүдийн холбоотой хамтран "Цэвэрч орц" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр жижүүр болон СӨХ-ийн ажилчдад амьдрах ухааны лекц хүргэж шагнал гардуулах юм байна.
MN мэдээллийн төвд
11:00 цагт Алтанхүүгийн хэргийн хохирогчид хэвлэлийнхэнд хандаж албан ёсны мэдэгдэл хийнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ