НИТХ-ын отгон хуралдаан маргааш болно
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнгөрөгч баасан гаригт болсон. Тус хуралдаанаар НИТХ-ын 14-р ээлжит хуралдааныг зарлах тухай, тус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай хэлэлцсэн билээ. Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны отгон хуралдааныг 12 сарын 26-ны өдрийн 09 цагт буюу маргааш хуралдуулахаар товлосон юм. Энэхүү хуралдаанаар Нийслэлийн Өмчийн талаар баримтлах бодлого, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил тогтоох тухай, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ болон Цахилгаан дамжуулах үндэсний ТӨХК-д газар эзэмшүүлэхийг зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний хөлсний тариф батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ