Өмнөд Суданы байдал хурцдав

img

Өмнөд Суданы Юнити мужийн төв Бентиу хотыг дэд ерөнхийлөгч асан Риек Мачарын удирдсан сөрөг хүчний дайчид эзэлсэн хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч Салва Кийрийн тушаалаар сөрөг хүчнийхэнд алдсан Бентиу хотын нефтийн төв гэгдэх Жонглей суурин руу дахин дайралт хийжээ. Энэ тулааны үеэр Засгийн газрын 200 гаруй цэргүүд амиа алдсан гэв. Түүнчлэн сөрөг хүчин Жонглей мужийн төв Бол сууринг эзэлсэн гэдгийг Өмнөд Суданы Засгийн газрын арми хүлээн зөвшөөрчээ. Долоо хоногийн турш үргэлжилсэн мөргөлдөөний уршгаар 1000 гаруй дайчин амиа алдсан гэнэ.

1

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун яаралтай хуралдаан зарлаж Өмнөд Суданы асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Мөн Өмнөд Суданд цэнхэр дуулгатнуудыг яаралтай нэмж илгээхээр болжээ. Юнити болон Жонглей муж бол Өмнөд Суданы нефть олборлох чухал бүс, нефтийн орлого нь тус орны төсвийн орлогын 95-аас дээш хувийг эзэлдэг аж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
teriig medeh bolomj bgaa yu delgertsetsegee. nohorthoo holboo barij chadahgui bna.
2013-12-30
irgen :
mongolchuud ysan be hna bgaan be
2013-12-30
irgen:
har aristanguuud araatangaas doloon dor avirladag hestuu humuus dee dain bolvol naaduul chine negnee yaaj ch medne
2013-12-25