Бялууны хугацааг шалгахыг анхаарууллаа

img

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа таван бялууны үйлдвэр, долоон нийтийн хоол үйлдвэрлэл, томоохон импортлогч худалдаа үйлчилгээний 10 газар нийт 22 аж ахуйн нэгжийг шалгалтанд хамруулжээ. Тэдгээр газруудаас бялууны үйлдвэрлэсэн огноог урьдчилан тавих, бялууг өөр нэрийн бүтээгдэхүүний хайрцганд савлах, мөн хаяг байршил тодорхой бус байх зэрэг зөрчлүүд нийтлэг илэрчээ.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хаяг шошго нь тодорхой бус, хувь хүний гар дээрээс болон хадгалалтын горим зөрчигдсөн газруудаас түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй байхыг ард иргэдэд анхааруулж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
gaduur zarj bgaa byaluunuud ihenhi ni batalgaa baihgui. ternii orond gertee byaluu hiij sursan ni deer shuu. orcond ni orj bgaa material gurilnaas busad ni bugd urd hurshuus orj irdeg.
2013-12-25