Зам тээврийн зөрчлийн 355 дуудлага иржээ
ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өчигдөр буюу энэ сарын 24-ний байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 10926 мэдээлэл ирж бүртгэгджээ. Үүнээс 101,105 дугаарт-908, 102 дугаарт-5364, 103 дугаарт-4247 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн зөрчлийн 355, түргэн тусламжийн 675, гал түймэр гамшгаас хамгаалахын 15, гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1867 дуудлага ирсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ