Талийгаач бүсгүйг “гадны нөлөөгүй нас барсан” гэв
Найз залуугынхаа гарт 48 цаг буюу хоёр өдрийн турш зодуулж амиа алдсан аймшигт нийгмийг цочирдуулаад байгаа. Тэгвэл амиа алдсан 21 настай эмэгтэйн цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ. Тэгвэл өнөөдөр талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар мэдээлэл хийж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг танилцууллаа.
6
Хэвлэлийн хуралд Хүний эрхийн хуульч М.Ичинноров, талийгаач Б.Цэдэн-Иш охины аав Г.Бадрах, талийгаачийн нагац эгч Д.Сүрэнхорлоо, авга эгч Г.Оюунчимэг нар оролцлоо.
6
Д.Сүрэнхорлоо: Дүүд маань ямар нэг өвчин, хууч байгаагүй
Энэ үеэр талийгаач Б.Цэдэн-Ишийн нагац эгч Д.Сүрэнхорлоо ярихдаа “Манай талийгаач Б.Цэдэн-Иш даруу, томоотой, дөлгөөн сайхан охин байсан. Харамсалтай нь Алтанхүү гэгчтэй өнгөрсөн долдугаар сараас үерхэж, дотноссон бөгөөд 10 сараас эхлэн зодуулж байсныг хэрэг гарсны дараа олон хүн надад хэлсэн. Би дүүгээ бусдад зодуулаад ГССҮТ-д хүргэгдснийг 11-р сарын 14-ний өглөө дуулаад очсон. Дүү дээрээ очиход нүүр нүд, бүх бие нь нов ногоон өнгөтэй, хөх няц, нүд халитарам байдалтай байсан. Тэгээд бид талийгаачийн эмч Цэнд-Очир эмчтэй уулзаад биеийн байдлыг асуухад “Энэ хүүхэд гадны нөлөөтэй биеийн байдал маш хүнд хүргэгдэн ирсэн. Гадны нөлөөллийн улмаас ар нуруу, хонго нь хүн харахын аргагүй аймар болсон байна. Мөн цөс нь задраад бүтэн биеэр нь тархаад ногоон эрээн болсон. Цөс ингэж тархахаараа ямар ч засал авдаггүй. Бид хоёр ч удаа мэс засал хийлээ. Гэхдээ цөс нь хаагуураа шүүрч байгааг олж чадаагүй. Тиймээс цөсийг нь авахаас өөр аргагүй байлаа. Мөн тархины эд эс нь үхэжсэн учраас аппаратаар амьсгалуулж байна. Ер нь найдваргүй байх шүү” гэж хэлсэн. Гэвч дүү маань 11-р сарын 15-ны үүрийн 04.00 цагт өвчнөө даалгүй амьсгал хураасан. Бодит байдал ийм байхад шүүх эмнэлэг дүүг маань гадны нөлөөгүй нас барсан, хүндэвтэр гэмтэл гэсэн дүгнэлтийг гаргасан. Үүнд бид үнэхээр их гомдолтой байна. Манай дүү Б.Цэдэн-Иш Японд хоёр жил хэртэй амьдарсан учраас ямар нэг өвчин, хууч байгаагүй гэдгийг баттай хэлж чадна” гэв.
7
Б.Цэдэн-Ишийг гадны нөлөөгүй нас барсан гэв
Энэ үеэр тус хэрэгт стратегийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Хүний эрхийн хуульч М.Ичинноров талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг танилцуулав.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмнэлгийн дүгнэлтэд “Б.Цэдэн-Иш нь тал элэгний үрэвсэл, үхжил, цөсний цоргоны үрэвслийн улмаас элэг, бөөрний дутагдалд орж нас барсан. Мөн 5-6-р хавирга шууд бус хугаралтай, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, доод эрүү, баруун мөр, 2 гарын бугалга, тохой, сарвуу, 2 гуя цус хуралттай. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар хуульч М.Ичинноров хэлэхдээ “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмнэлгийн дүгнэлт хууль бус, бодит байдлыг гуйвуулсан, сэжигтний талд илт үйлчилсэн, сэжигтэнд ял завших боломж олгосон дүгнэлт гарлаа. Үүнд бид гомдолтой байна. Тиймээс бид Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Ц.Ганбат, С.Чулуунцэцэг нарыг АТГ-т шалгуулахаар өгч байна. Мөн хохирогчдын зүгээс шүүх эмнэлгийн дүгнэлтийг үл хүлээн зөвшөөрч, Прокурорт гомдол гаргасан. Түүнчлэн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хүсэлт гаргаж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааг шударга байлгах, хэргийн үнэн мөнийг тогтооход туслалцаа үзүүлэхийг хүслээ” гэв.
7
Г.Бадрах: Бид охиноо ямар хүнтэй хамт амьдарч байгааг мэдээгүй
8
Хэвлэлийн хурлын үеэр талийгаач бүсгүйн аав Г.Бадрахтай хэсэг хором ярилцлаа.
7
-Та хэзээнээс охиноо н.Алтанхүү гэх залуутай хамт амьдрасныг мэдсэн бэ?
-Охин маань өнгөрсөн 7-р сараас эхлэн найз залуутай болсноо ээждээ хэлсэн юм билээ. Гэхдээ зодуулж, дарамтлуулж байсан тухайгаа гэр бүлийнхэндээ хэлж байгаагүй. Бид охиноо ямар залуутай яаж амьдарч байгааг мэдээгүй /уйлав./
7
-Та н.Алтанхүүтэй уулзаж байгаагүй гэсэн үг үү?
-Тийм уулзаж байгаагүй. Харин утсаар ярьж байсан. Хамгийн сүүлд 11-р сарын 12-нд би хөдөөнөөс сумын төвд орж ирээд талийгаач охинтойгоо ярьсан. Тэгэхэд охин маань нэлээд дуу султай “Ааваа та хэзээ ирэх гэж байна” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “Аав нь дүүгийнх нь цэргийн тангарагын баярт очоод, идшийг нь дөхүүлж өгнө” гэж хэлсэн. Тэгээд 11-р сарын 13-ний өглөө ээж нь охинтойгоо ярих гээд утас руу нь залгахад холбогдохгүй байсан гэсэн. Тэгэхээр нь энэ н.Алтанхүү рүү залгасан. Алтанхүү утсаа аваад “Цэдэн-Иш утсаа орхиод ажилдаа явсан байна. Та хэд хоногоос ирэхгүй юу. Бид хоёр маргааш Сүхбаатар аймаг руу ажлаар явах гэж байгаа” гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь ах дүү нар маань эндээс залгаад “охинд чинь ийм явдал тохиолдлоо” гэж дуулгасан.
-Талийгаач танай хэддэх хүүхэд вэ?
-Хоёр дахь хүүхэд.
6
-Яагаад энэ хугацаанд охиноо дарамтад байгааг мэдээгүй юм бэ. Талийгаач ээждээ ч энэ тухайгаа хэлж байгаагүй гэж үү?
-Бид охиноо сайн хүнтэй амьдарч байгаа гэж бодсон. Охин маань ээждээ ч ингэж дарамтлуулж, зодуулж байгаагаа хэлж байгаагүй гэсэн.
6
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ