Ч.Гансүхийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

img

Улсын төсвийн мөнгөнөөс 17 тэрбум төгрөг зувчуулсан хэрэгт буруутгагдаад байгаа ҮТЕГ-ын дарга асан Ч.Гансүх нарын хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн өчигдөр буюу энэ сарын 24-нд Нийслэлийн шүүхэд шилжүүлжээ.

Тэрбээр албан тушаалаа ашиглан, татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулж улсын төсөвт төвлөрөх ёстой онц их хэмжээний татварыг төвлөрүүлээгүй,  хууль бусаар нэг тэрбум төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдоод байгаа юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ