Д.Батцогт гишүүн Байнгын хорооны дарга болно
Энэ удаагийн УИХ найман байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж буй. Учир нь Өргөдлийн байнгын хороо байх ёстой хэмээн байнгын хороог нэгээр нэмэгдүүлсэн юм. Харин байнгын хороодын дарга нарын эрх үүргийг нэг жил байхаар тогтсон бөгөөд он гарахаас өмнө байнгын хороодын дарга нарыг шинээр сонгохыг УИХ-ын дарга үүрэг болгосон. Тиймээс өнөөдөр хуралдаж буй байнгын хороод дарга нараа шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны гишүүд тус байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг дахин сонгохоор тогтлоо. УИХ-ын чуулганы маргаашийн хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэр гарах юм.
Харин Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатарыг дахин сонгохоор боллоо. "Шударга ёс" эвслийн бүлгээс хоёр байнгын хорооныхоо даргыг хэнээр сонгохоо шийдэхээр хуралдаж байна. Ямар ч байсан нэг байнгын хорооны даргаараа Д.Батцогт гишүүнийг сонгохоор шийдвэрлэсэн аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ