Миссүүд бэлэг тараажээ
Д.Ариунцэцэг, Л.Шүрэнчимэг, С.Гантуяа тэргүүтэй миссүүд "Гэгээн цацал" сайн үйлсийн аян эхлүүлжээ. Уг аяныхаа хүрээнд тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй өдрийн хоол идэж, бэлэг тараажээ. Жилд хэд хэдээрээ болдог миссийн тэмцээнээс төрөн гарсан олон арван мисс байдаг хэдий ч тэдгээр миссүүд нь хүмүүнлэгийн ажилд тэр бүр оролцоод байдаггүй.
Харин Д.Ариунцэцэг, Л.Шүрэнчимэг, С.Гантуяа тэргүүтэй миссүүд шинэ жилийн баяр дөхөж хүүхэд бүр өвлийн өвгөнөөс бэлэг хүлээн суудаг энэ цагаар дауны синдромтой болон асрамжийн газрын хүүхдүүдийг баярлуулж чаджээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ