“Харшийн сүлд модны наадам” маргааш болно
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулсан “Харшийн сүлд модны наадам” маргааш Монголын хүүхдийн ордонд 12 цагаас болно.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмаар Хүүхдийн ордны авъяаслаг багачууд шинэ жилийн баярын концертоо толилуулах юм. Сүлд модны наадамд оролцох хүүхдүүдийн бэлэгний зардалд шаардагдах 20 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ