А.Бакейг улираан сонгохоор санал нэгдэв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны өнөөдрийн хуралдаанаар тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны даргаар ажиллах хугацаа нэг жил байдаг тул уг асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд хорооны 19 гишүүнээс 10 нь оролцсон энэ хуралдааныг Р.Гончигдорж гишүүн даргалан явуулсан юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ж.Эрдэнэбат А.Бакейг улираан сонгох саналыг тус бүлгээс байнгын хороонд оруулж буйг танилцуулахад өөр хүний нэр дэвшүүлэх санал гишүүдээс гараагүй. А.Бакейг ТББХ-ны даргаар улираан сонгох асуудлаар тус хорооны гишүүд санал нэгдсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Р.Гончигдорж гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ