Улаанбуудайг татвараас чөлөөлөхийг дэмжив

img

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Ингэхдээ хандиваар орж ирсэн мөнгөнөөс татвар авахгүй байхаар хуульд тусгаж байгаа юм. Харин үүнд гишүүн Д.Дэмбэрэл тун болгоомжтой хандахыг анхааруулав. Тэрбээр “татвараас зайлсхийх нэрийдлээр хандив энэ тэр гэж далдлахыг үгүйсгэхгүй. Тиймээс хандив гэдэгт зөвхөн мөнгө л хамаарна шүү” хэмээж байв.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг мөн хэлэлцсэн.Үүнтэй холбогдуулан хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулах асуудлыг хэлэлцсэн юм.   Улаанбуудайн үнэ нэмэгджээ. 100 мянган тонн  улаанбуудайг импортоор оруулахад  татвараас чөлөөлөхийг  төсвийн байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

12321321:
dotoodiin ulaan buudai unheer chanar muu unetei bnsde.ondor unetei muu guril l boij irjiine.tarialanchid maani too toonoo boliod chanar sortdoo tulhuu anhaarah bolson.bahan buudaa tarial tonn tutamdaa geel ulsaas nemel t mungu avah l sonirhol yavaad bnshd.uls borlogdhgui budaatai l uldeed bh shig bn.
2013-12-26
dorj:
negee atariin aynii iluu gagaad baisan budaa uy bolson be hegtsersen umuu
2013-12-25