Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай хэлэлцэнэ
Өнөөдөр дөрвөн байнгын хорооны хурал болохоор товлогджээ. Тодруулбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас Төрийн ордны “А” танхимд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд болно.
Мөн Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас “В” танхимд, Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас “Г” танхимд болох юм. Тус хуралдаануудаар байнгын хорооны даргыг сонгох тухай хэлэлцэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ