Чуулганы нэгдсэн хуралдаан болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчийг хэлэлцэнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл, Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл.Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ