Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

 

Авилгатай тэмцэх газарт

10:30 цагт  Авлигатай тэмцэх газар хэвлэлийн бага хурал хийнэ.

Цаг уур, орчны шинжилгээний газарт 11:00 цагт Шинэчлэгдэн хэвлэгдсэн Монгол улсын “Улаан ном”-ын нээлт болно.

Хангарьд ордонд 09:00 цагт НИТХ-ын хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн Өмчийн талаар баримтлах бодлого, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Монголын хүүхдийн ордонд

12:00 цагт 1000 хүүхдэд зориудсан “Харшийн сүлд мондны наадам зохион байгуулагдана.

 

МҮЭСТО-нд

14:00 цагт  Эрүүл мэндийн салбарын нийслэлийн шилдэг, эмч ажилтнуудын шалгаруулж, урамшуулах үйл ажиллагаа болно.

 

Баянгол дүүргийн ЭМН-д

10.00 цагт Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

 

"Корпорэйт" зочид буудалд

12:00 цагт Өглөөний сониноос зохион байгуулж www.morningnews.mn сайтаар явуулсан олон нийтийн санал асуулгаар тодруулсан 2013 оны шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

 

“Эргэн дурсахуй” ресторанд

12:00 цагт Өнөр бүл төвийн  хүүхэд, багачууд Сүлд модны наадмаа тэмдэглэнэ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ