Туркийн сайд нар огцорлоо

img

Туркийн эдийн засгийн сайд Зафер Каглаян болон дотоод хэргийн сайд Муаммер Гюлер нарын хүүхдүүд авилгын хэрэгт холбогдсон учир албан тушаалаас нь түдгэлзүүлсэн тухай  “ВВС” агентлаг мэдээллээ. Төрийн өмчит “Halk bank”-ны хөрөнгөтэй холбоотойгоор цагдаа нар 24 хүнийг баривчлаад байгаа гэнэ. Огцорсон сайд нарын хүүхдүүдийг хотыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын төслийн мөнгөнөөс шамшигдуулсан хэмээн шүүхээс үзсэн билээ. Эдийн засгийн сайдын том хүү Эсмар Кашлавян Засгийн газрын харъяа томоохон агентлагт ажилладаг байжээ.

1

Туркийн цагдаагийн газраас олон хүнийг хамарсан авилгын сүлжээг илрүүлсэн ажиллагаа явуулсны хариуд хэд хэдэн өндөр албан тушаалтнууд, хурандаа нь ажлаасаа халагдсан аж. Истанбул хотын цагдаагийн газрын дарга хүртэл ажлаасаа чөлөөлөгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1213:
хөөх манайхан ингэж халагдаж чаддаг бол ч мөн сайхнаа. ичихгүй үгүй гээд л зууралдаад байна шүү.
2013-12-27