Мушарафийн шүүх хурал хойшлов
Пакистаны лидер асан Перез Мушарафийн эх орноосоо урвасан хэргийг шүүх хурал нийслэл Исламабад хотод болох байсан ч хоёр дахь удаагаа хойшилсон хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Албаныхны дамжуулснаар шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан нь тэсрэх бөмбөгтэй холбоотой гэнэ. АНУ-ын талтай ойр ажилладаг тэрбээр албан тушаалаасаа буусны дараа эх орноо орхин гараад байсан юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор энэ оны гуравдугаар сард Пакистанд эргэн ирсэн түүнийг хууль сахиулагчид баривчлан саатуулж, гэрийн хорионд оруулж, сонгуульд өрсөлдөх, улс төрийн үйл ажиллагаа явуулахыг нь хориглож, эх орноосоо урван тэрсэлсэн хэргээр шүүхэд дууджээ.
1
Өчигдөр Первез Мушарафийн гэрээс холгүйхэн тэсрэх бодис, хэд хэдэн галт зэвсэг илрүүлсэн учраас аюулгүй байдлыг хангах үүднээс шүүх хурлыг дахин хойшлуулжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ