Эдвард Сноудан мэндчилгээ дэвшүүлэв
АНУ-ын тагнуулын газрын экс ажилтан Эдвард Сноудан ОХУ-ын “Channel 4” сувгаар зул сарын мэндчилгээ дэвшүүлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр одоо 30 настай бөгөөд Орост үйл ажиллагаагаа явуулдаг интернэтийн томоохон компанид, АНУ-аас цацагдаж байгаа мэдээллийг хянан нягтлах, хакеруудын аюулаас хамгаалах нууц багт ажиллаж буй. Түүний аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн байгууллагын нэрийг нууцалж байгаа аж.
1
Эдвард Сноудан 1 минут 33 секунд үргэлжлэх мэндчилгээнийхээ үеэр, Европын орнуудыг ирэх онд цахим ертөнц дэх хяналтаа сайжруулж, сүүлийн үеийн технолгиор иргэдээ хамгаалж, хүүхдүүдийг бага ангиас нь эхэлж интернэт ертөнцөөс хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар курс хичээлийг сургалтын хөтөлбөрт багтаахыг хүссэн байна. Тэрбээр АНУ-ын тагнуулын алба улс орнуудын мэдээллийг чагнаж, туршсанаар тэдэнд ямар ашигтай байсан, үр дүнгийн талаарх материалуудыг “Guardian” сонинд ирэх оны ихээр дэлгэхээ амлажээ.
Мэндчилгээнийхээ төгсгөлд тун удахгүй АНУ-д очиж Барак Обама “NSA”-ын удирдлагуудтай оройн зоог идэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ