Цэцийн шинэ гишүүдийг томиллоо

img

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цагт 55.3 хувийн ирцтэй эхэлж, 8 асуудал хэлэлцэхээр батлав. Нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг хэлэлцэж, нэр дэвшигчдийн танилцуулгыг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ш.Түвдэндорж нар танилцуулсан.

 

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Улсын Дээд шүүхийн шүүгчдийн 62 хувийн санал авсан Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Дамдинсүрэнгийн Солонго, 53 хувийн санал авсан “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын дарга Шарын Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлснийг өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжсэн юм. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Б.Пүрэвням, Ц.Сарантуяа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн. Ингээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн тухай байнгын хорооны санал, дүгнэлт, энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон юм.

Ингээд нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад нэр дэвшигч Ш.Цогтоог хуралдаанд оролцсон 51 гишүүний 43 нь буюу 84.3 хувь, Д.Солонгыг 49 гишүүний 43 нь буюу 87.8 хувь нь дэмжлээ. Цэцийн гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлыг гишүүдийн олонх нь дэмжлээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ter sugarig tataj avaachee. uchnuun mungu idchiheed baihad bailgaad baidag
2013-12-27
zocin:
szydarga azillaz ard tymniihee tylyy jbaarai,tyryyczin ulbeger nuhdyyd czig baiz ogt bolohgyi szyy,amjilt hysiy
2013-12-26
zocin:
szydarga azillaz ard tymniihee tylyy jbaarai,tyryyczin ulbeger nuhdyyd czig baiz ogt bolohgyi szyy,amjilt hysiy
2013-12-26
irgen :
solongo bagshdaa bayr hurgey amjilt husey
2013-12-26
тайван :
2 багшдаа ажлын амжилт хүсэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
2013-12-26