Хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг дэлгэлээ
Өнөөдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мэдээлэл хийхдээ тус газраас яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн зарим эргүүгийн хэргүүдийг прокуророос хэрэгсэхгүй болгосон талаар мэдээллээ. Хэрэгсэхгүй болгосон хэргүүдийн дунд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлд холбогдох хэрэг оржээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон. Мөн МҮХАҮТ-ын нэр дээр байдаг газраас 5000 мкв талбай бүхий газрыг "Дэлхийн худалдааны төв" ТББ-д шилжүүлэн өгч, их хэмжээний хохирол учруулсан, байгууллагын өмчийг үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан байна. Улмаар Прокурорын ерөнхий газарт хэргийг хянуулахаар шилжүүлсэн боловч УПЕГ-аас хэргийг хянан үзээд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Уг мэдээллийг хүснэгтээр та бүхэнд сонирхуулъя.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ