МАН-ын бүлгийн дарга П.Мөнхтөрд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Дорнод аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга П.Мөнхтөрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг ажил хийгээгүй хүнд гурван сарын цалин илүү олгосон гэсэн үндэслэлээр шалгаж, мөрдөн байцаалтаас оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр 72 цагийн хугацаагаар баривчилсан байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ