Ходорковский Швейцарийн виз авлаа

img

 

ОХУ-ын тэрбумтан, газрын тосны магнат Михаил Ходорковский 10 жил хоригдож, хэдхэн хоногийн өмнө өршөөлийн хуулиар суллагдсан юм.

Түүнийг шоронгоос гарсан даруйдаа Швейцарь улсын виз хүссэн тухай мэдээлэл гарч байсан.

Өнөөдөр Швейцарийн гадаад хэргийн сайдын төлөөлөгч Стефан фон Бюлов энэ мэдээллийг баталж Зул сарын баярын өдөр Берлин дэх Швейцарийн элчин сайдын яамнаас Ходорковскийд гурван сарын виз олгосон гэжээ. Виз авсанаар Европын хэд хэдэн улсад чөлөөтэй ажиллаж амьдрах боломжтой юм. Ходорковский Швейцарь улсад байнга оршин суух бус, ихэр хүүхдүүдээ тэнд сургах зорилготой байгаа гэнэ. “ВВС” агентлагийн мэдээлж буйгаар Ходорковскийд холбогдох хэргийг Оросын дээд шүүх дахин  хэлэлцэх гэнэ. Учир нь “Юкос” компанитай холбоотой санхүүгийн зарга бүрэн дуусаагүй аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gaixav..:
ter bumtan ch bai, od ch bai yu ch bai ene niigemd zygeer morooroo amjiltand xyrsen xyn bdgyi yum xoo, xeeel xaxuuli zali mex, xuuralt, zalilan, mexlelteer l ed nar chin amjiltand xyrdegshte. bydg luivarchid. gadaad dotood. jinhene xymyys ter bumtan bdgyi yumda. dundaj ekbeg xymyys chin l ooriin bayalagiig byteesen bdg.
2013-12-28
carna:
tegeed odjargalyg delhiin ter bumtny jagsaaltad avaagui yum bish uu. yaj bayajsan ni todorhoi bus geed. zuv zamaar bayajaad, uls orny hugjliig hoshuuchilj yavaa negen bol jinhene elit gedeg chini baigaa yum da.
2013-12-27
terbumtangaa hairalh heregtei:
teneg hun terbumtan bolj yaavch chadahgui yaduu heveer baij ulsiinhaa hugjild gai boldog bol zuv uhaantai oyunlag bayan humuus uls ornoo avaad yavdag gene shuu. gehdee terbumtan bolson arag ni chuhal yum daa. manaihan shig luivariin argaar bayajsan nuhtseld mongol hul deeree bosoh ni hund yum daa.
2013-12-27
oligaarh:
hutsnaa ta nar tanuus nadaas tsalin avaagui yu
2013-12-26
irgen:
монголчууд ч гэсэн олигархуудад төрийн төмөр нүүрээ харуулах хэрэгтэй.
2013-12-26