Засаг дарга Д.Ганбаяр 71 сая төгрөгийн хохирол учруулжээ
Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр нь улсад 71 сая төгрөгийн хохирол учруулжээ. Тэрбээр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Ц.Доржпүрэвээр Үдлэг гэх газарт зөвшөөрөлгүйгээр замтай болон тавцантай дугуй хөрөө тус тус нэгийг суурилуулан 2009 оны аравдугаар сараас эхлэн зүсмэл материал үйлдвэрлүүлсэн байна. Үүгээр зогсохгүй Баянгол гэх газарт нарс модыг ямарч зөвшөөрөлгүйгээр Ганхуяг нарын найман иргэнээр хууль бусаар бэлтгүүлж нийт 71.827.584 төгрөгийн хохирлыг байгаль орчинд урчуулжээ. Тэгвэл түүний эрүүгийн хуулийн 264.2, 211.2 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэж, Төв аймгийн хяналтын прокурорт шилжүүлжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ