Архангай аймгийн удирдлагууд их хэмжээний мөнгө “иджээ”
Архангай аймгийн Засаг дарга Ж.Хүрэлсүх нарыг таван хүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорт хүргүүлжээ. Тодруулбал, Архангай аймгийн Засаг дарга Ж.Хүрэлсүх, мөн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга асан н.Нэргүй, аймгийн МАХН-ын хорооны дэд дарга Б.Өсөхбаяр, Батцэнгэл сумын Засаг дарга асан Ч.Хүрэлчулуун нар өнгөрсөн 2008 онд аймгийн МАХН-ын байрыг засварлах ёстой байсан 25 сая төгрөгийг хувьдаа зувчуулжээ. Мөрдөн байцаалтын явцад тэд тус мөнгийг Батцэнгэл сумын Тарвачимбуулин хийдийг засахад зарцуулсан нэрээр гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогджээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ