Хүйтэрсэний улмаас 27 хүн амиа алдав

img

АНУ-ын зүүн хойд хэсэг, Канадын зүүн өмнөд нутагт эрс хүйтэрснээс 500 гаруй мянган өрх цахилгаангүй болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Канадын Онтарио мужийн ажилтнууд “Торонто хотод Зул сарын баяраар 72 мянган иргэн цахилгаангүй байсан” гэжээ. Цаг агаар хүйтэрснээс болж 27 хүн амиа алджээ. Хүйтэрснээс гадна цахилгаан тасарсан учир иргэд хийн цахилгаан үүсгүүр ажиллуулж, пийшинд гал түлснээс утаа болон хийд угаартах нь ихэссэн байна. Түүнчлэн зам халтиргаатай болсноос автын ослоор зарим иргэн амиа алджээ. Харин АНУ-ын Мэнээс, Мичиган муж хүртэл цаг агаар хүндэрч эхэлжээ. Торонто, Монтреал, Оттава, Нью-Йорк хотуудын тээвэр саатсан гэнэ. Канадын цаг уурч Дэвид Филиппис энэ долоо хоногийн эхээр, мөснөөс болж цаг агаар эрс хүйтрэхийг анхааруулж байв. Канадын Цаг агаарын албанаас ирэх долоо хоногийн эхний өдрүүд хүртэл цаг агаар хасах хэмтэй байх гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

utaand ugaartsan genee:
piishind gal tulsenees ugaartaj baigaa yum baina. manaihan canadad ochij yaaj ugaartahgui gal tulj dulaatsaj boldog turhslagaa zaaj ugeh heregtei yum baina.
2013-12-28