Ж.Батзандангийн ахыг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрсөн ах Ж.Батсүрэнгээ ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг ТӨХ-ны даргад хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр хуралдсан ТӨХ-ны хурлаар Ж.Батзандангийн ах Ж.Батсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТӨХ-ны даргад өгсөн албан бичигтээ “Сүүлийн үед төрийн байгууллага албан тушаалтны хариуцлагагүй үг, үйлдэлтэй холбоотой шүүмж, шүүмжлэл олон иргэдийн зүгээс гарах боллоо. Үүний нэг нь миний төрсөн ах Монгол Солонгосын хамтарсан “Монсам” Төрийн өмчит компанийн захирал Ж.Батсүрэнтэй холбоотой асуудал юм. Тэрээр АНУ-аас албан хэрэгцээндээ авчирсан таван ширхэг компьютерийнхоо гаалийн татварыг төлөхгүй хэмээн албаны хүмүүстэй маргалдсан байна. Иймд миний ах Ж.Батсүрэнтэй холбоотой асуудлыг шалгаж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэн даруй хариуцлага тооцож өгөхийг хүсье” гэсэн байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ