Хамтран амьдрагчаа хөнөөсөн эрд 24 жилийн ял оноолоо
Өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд амьдардаг Б.Түвшинтөгс хамтран амьдрагч М.Болормааг 18 удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар санаатайгаар амь насыг нь аймшигт хэрэг гарсан билээ.
Тэгвэл уг хэргийг энэ сарын 19-нд Сум дундын шүүхээр шийдвэрлэжээ. Б.Түвшинтөгсөд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар ялласан бөгөөд түүнийг 24 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорихоор болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ