МАН ард түмний дуу хоолой болж ажиллана гэв
МАН –ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын удирдлагууд мэдээлэл хийж, энэ оны ажлаа дүгнэн, ирэх жилийн зорилтоо тодорхойлов. Тус нам энэ онд XXVII Их хурлаас байгуулагдсан Бага хурал анхдугаар хуралдаанаа хийж, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонгосон. Намын Удирдах зөвлөлийн ажлын албаны бүтэц зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталж, улстөрийн ажилтнуудаа нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон ажиллуулжээ. Их хурлынхаа шийдвэрийг сурталчлах, намын гишүүд, иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсох, ард иргэдийн ажил амьдралтай биечлэн танилцаж, тулгамдсан асуудлыг намын бодлого, шийдвэрт тусгуулах зорилгоор намын удирдлага, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэй тусгай бага гарган 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 152 үүрт ажиллаж, 24 мянга орчим иргэд, сонгогчидтой уулзсан байна.
Улс орны нийгэм, эдийн засгийн байдалд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулж, засч залруулах талаар Монгол Ардын Намын XXVII Их хурлаас гаргасан уриалгыг хэрэгжүүлэх үүднээс улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарын бичгийн дарга нартай “Үндэсний зөвшилцөл” уулзалтуудыг санаачлан хийж, санамж бичгүүдэд гарын үсэг зуран, хамтран ажиллаж эхлээд байгаа аж.
Ирэх 2014 онд ард түмний дуу хоолой байж, тулгамдсан асуудал бүрийг төр, засгийн бодлогод тусгаж, шийдүүлэхийн төлөө ажиллах зорилт тавьж байна гэж МАН-ын генсек мэдээлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ