Махны үнэ өсчээ

img

Үндэсний статистикийн хорооноос долоо хоног бүр махны үнийн судалгааг гаргадаг. Үүнээс харахад томоохон хүнсний захуудад махны үнэ өмнөх долоо хоногоос өссөн байна. “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Барс”, “Таван-Эрдэнэ” “Хархорин” захад үхрийн ястай мах кг тутамдаа 200-300 төгрөгөөр нэмэгдэж, 6800-7100 төгрөгийн үнэтэй байгаа бол үхрийн цул мах Меркури захад 1000 төгрөг, бусад захуудад 500 төгрөгөөр нэмэгджээ.

 

Хонины ястай мах кг тутамдаа 300-500 төгрөгөөр нэмэгдэж, 5700-6200 төгрөгийн үнэтэй байгаа бол Бөмбөгөр, Таван-Эрдэнэ худалдааны төвд махны үнэ тогтвортой байна. Харин хонины цул мах, Баянзүрх захад 6800 төгрөгийн үнэтэй тогтвортой байна. “Хүчит шонхор” захад 100 төгрөгөөр буурч 6700 төгрөг болжээ. “Хархорин” захад 100 төгрөгөөр нэмэгдэж, 6900 төгрөгөөр худалдаалж байгаа аж.

Адууны ястай мах “Барс” захаас бусдад 200-700 төгрөгөөр нэмэгджээ. Ямааны ястай мах “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Хархорин” захуудад 200-400 төгрөгөөр нэмэгдсэн судалгаа гарчээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ