
Оросын СП-39 туйлын станцын бүх бүрэлдхүүн Төрийн Думын депутатуудыг сонгох сонгуульд оролцлоо. Тус станц дээр байгуулсан сонгуулийн хэсгийн дарга Александр Ипатов 12-р сарын 2-нд болсон урьдчилсан санал хураалтын үеэр тус станцын 16 мэргэжилтэн бүгдээрээ саналаа өгсөн хэмээн Москвад байгаа Сонгуулийн төв коимсст утсаар мэдээлсэн байна. Санал хураалт явуулсан нөхцлийг Ипатов ”хүнд хэцүү” гэж нэрлэсэн байна. Станц байгаа хэсэгт хасах 30 хэмийн хүйтэнд хоёр өдрийн турш 10 метр секундийн хурдтай хүйтэн салхитай байсан байна. Тус сонгуулийн хэсгийн гишүүд хайрцгийг нээж саналын хуудсыг тоолж, дүнг хиймэл дагуулын холбоогоор Санкт-Петербургт явуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ