
Оросын бүс нутгуудад Төрийн Думын сонгууль зөрчилгүй, нийгмийн хэв журам хэвийн байдалд явагдсан байна. Алс Дорнод, Сибирьт ч санал хураалт хэвийн явагдсан бөгөөд холбооны бусад тойргуудад бас иймэрхүү байдлаар сонгууль явагдсан байна.
Сонгуулийн үеэр хэсэг бүрт цагдаагийн ажилтнууд жижүүрлэсэн ба тэд нийгмийн хэв журмыг сахиулах, сонгуулийн хуулийг зөрчүүлэхгүй байх зорилготойгоор гарч үүргээ амжилттай биелүүлсэн талаар ОХУ-ын хэвлэлүүд онцолжээ.
Санал хураалт дууссаны дараа цагдаагийн ажилтнууд сонгуулийн хуудсыг тээвэрлэх аюулгүй байдлыг хангаж ажилласан аж. Тодруулбал, баримт бичгийг хүргэх бүх тээврийн хэрэгслийг харуулын машинууд дагаж явсан аж. Сонгуулиар цагдаагийн 320 мянган ажилтан, дотоодын цэргийн 11,5 мянган албан хаагчид ажилласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ