УИХ-ын гишүүн М.Батчимэг бэлэг гардуулна
Өнөөдөр УИХ-ын гишүүн М.Батчимэг Хавдар судлалын төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг гардуулна. Учир нь Эх хүүхдийн эрдэм шинжилгээний төвд нэг жилийн дотор давхардсан тоогоор 1000 орчим хүүхэд хавдартай гэж оношлогддог байгаа. Зөвхөн цусны хавдартай хүүхдийн тоо 700-д хүрсэн. Ийн хавдар өвчин залуужиж, нялх балчир үрсийг хамрах болсон нь харамсалтай. Тиймээс тэднийг өвчнөө түр зуур ч болов өвчнөө мартаасай гэсэндээ ийн бэлэг бэлджээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ