Өнөөдөр болох явдлын тойм
10:00 цагт Эрчим хүчний салбарын шилдэг бүтээн байгуулалт, шилдэг оюуны бүтээл, шилдэг инженер, шилдэг засварчин зэргийг тодруулна.
Эрүүл мэндийн яаманд
10.00 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Гавьяат” цол, хэргэм хүртсэн хүмүүсийг ЭМЯ-наа хүлээн авч уулзана.
12.00 цагаас Төрийн одон медалиар шагнагдсан зарим хүмүүсийн шагналыг гардуулан өгөх үйл ажиллагаа болно.
УЕПГ-ын хурлын танхимд
11:00 цагт УЕП-ын дэргэдэх зөвлөлийн хуралдаан болно.
МҮЭСТО-нд
16:30 цагт МҮЭСТО-нд Хөдөлмөрчдийн сүлд модны наадам болно. Нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Л.Нямсамбуу нар оролцоно.
МҮЭХ-нд
11.00 цагт МҮЭ-ийн холбоо нь Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
Хангарьд ордонд
11:00 цагт Хогны уутны талаар Хотын ерөнхий менежер мэдээлэл хийнэ.
Нийслэлийн ЗДТГ-ын А танхимд
09.30 цагт Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулсан нийслэл, дүүрэг, хороодын ажилтнуудыг урамшуулна.
12:00 цагт нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Монгол Улсын төрийн дээд одон медаль гардуулна.
Хангарьд ордны 14 давхарт
10:00 цагт 2013 оны нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан 22 хүнд шагнал гардуулна.
“Өнө Энх” өрхийн эмнэлэгт
10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөрлөгийг зохион байгуулна.
Чингэлтэй дүүргийн ЭМН-д
10:00 цагт Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгуулна.
Туушин зочид буудалд
09:00 цагт Архивын ерөнхий газар, ССАЖЯ-ны хамтран Үндэсний эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулж буй эрдэм шинжилгээний бага хурал болно. Мөн Үндэсний төв архивт үзэсгэлэн нээгдэнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ