А.Мөрөн Тайландын шигшээ багт тоглоно

Тэрбээр тус багтай хоёр жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зуржээ. Тайландын нэгдүгээр лигийн шинэ улирлын тоглолт ирэх оны хоёрдугаар сарын 21-нд нээлтээ хийнэ. "FC Краби" нь баг нь өнгөрсөн жил нэгдүгээр лигт есдүгээр байр эзэлсэн учир шинэ улиралд Тайландын Премьер лигт дэвших зорилтыг өмнөө тавин ажиллаж байгаа гэнэ.
Тус багийн эзэн Сомкиат Киттидракул багаа Премьер лигт дэвшүүлэхийн төлөө шинэ улирлын өмнө хэд хэдэн легионер тоглогчдыг багтаа элсүүлсний тоонд манай тамирчин багтсан байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ