Б.Отгонбаяр Нийслэлийн АН бүлгийн ахлагч болов

img

Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал өчигдөр болж шинэ ахлагчаа томиллоо. Тодруулбал, Нийслэлийн АН бүлгийн шинэ ахлагчаар НИТХ-ын тэргүүлэгч гишүүн, төлөөлөгч Б.Отгонбаяр сонгогджээ.

Өмнө нь Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн ахлагчаар Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр бүлгийн ахлагчаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тиймээс шинэ даргыг сонгожээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ