О.Баасанхүү намаасаа гарах уу
УИХ-ын гишүүн О.Баасанхүүд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва намаасаа гарахыг зөвлөжээ. Энэ тухай О.Баасанхүү гишүүн өөрийн твиттер хуудаснаа “МАХН-ын дэд дарга маань намайг намаасаа гарахыг зөвлөв. Чухам яагаад ийнхүү намаасаа хөөх болсон талаар намын дэд даргаас өөрөөс нь асуух хэрэгтэй” хэмээн бичжээ.
Ямартаа ч, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва нарын хооронд ямар асуудал үүссэн нь тодорхойгүй ч түүнийг намаасаа гаргах тухай МАХН дотроо яригдаж буй бололтой.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ