Дуучин Д.Болд найруулагч болжээ
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Next Stop” наадам энэ сарын 29-нд болно. Тэгвэл 21 дэх жилдээ болох гэж байгаа тус наадмыг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд энэ оны “Next Stop” наадмыг найруулж байгаа сурагтай. Харин зохион байгуулагчаар нь Камертон хамтлаг ажиллаж байгаа гэнэ.
“Next Stop” наадам нь нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг юм. Өнгөрсөн жилийн “Next Stop” наадмын Нийгэм улс төрийн салбарын “Оны залуу”-аар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-аар “Новатерра” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар тодорч байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ