21 настай охины хэрэг УМБГ-т шилжинэ гэж найдаж байна
Өнгөрсөн сарын дундуур Г.Алтанхүү гэгчид 21 настай Б.Цэдэн-Иш гэх охиныг зодож, амийг нь хөнөөсөн билээ. Энэ асуудлаар саяхан охины ар гэрийнхэн мэдээлэл хийж, Шүүхийн шинжилгээний төвөөс гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн.
Тэгвэл тус хэрэгт Стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа Хүний эрхийн хуульч М.Ичиноров өөрийн Facebook хуудаснаа “Шүүх эмнэлгийн дүгнэлт олныг цочроосон, үнэнд үл нийцсэн болсоныг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийж, авилгалтай тэмцэх газарт өгч шалгуулан, Хууль зүйн сайдад хандсан гээд алхмууд хийгдэж байна Энэ бол зөвхөн эхлэл. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Өчигдөр Улсын мөрдөн байцаах газарт ажлын хэсэг энэ хэргийн талаар хуралдсан нь олон нийтийн анхааралд хүрч, стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагаа явагдаж буй энэ хэрэгт чухал ач холбогдол өгч байгаагийнх гэж бид үзэж байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр мөрдөгдөж байгаа энэ хэрэг онц хүнд гэмт хэрэг гэдэг утгаараа Улсын Мөрдөн Байцаах газарт удахгүй шилжинэ гэж найдаж байна. Шинжээч дахин томилох нь гарцаагүй. Та бидний тэмцэл үр дүнгээ өгч эхэлж байна” хэмээн бичжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ