Вин Дизель: Бурхан яагаад Полыг ийм эрт аваад явчихваа

img

“Галзуу хурд” киногоор үзэгчдийн танил болсон алдарт жүжигчин Вин Дизелийн ярилцлагыг хүргэж байна. Өдгөө 46 настай Вин Дизель зөвхөн жүжигчин төдийгүй найруулагч, зураглаач, продюсер юм. Тэрбээр асар их хөдөлмөрч жүжигчин бөгөөд ихэнхдээ боевик дүр бүтээдэг. Түүнийг дэлхийд алдаршуулсан бүтээл бол “Цэрэг Райныг авар”, “Хүүхэд асрагч”, “Галзуу хурд” зэрэг кинонууд билээ.

1

-Таныг охиноо эх барьж авсан гэсэн үнэн үү?

-Мэдээж, төрөлт манай арын өрөөнд явагдаагүй болохоор би эх барьж авна гэж юу байх вэ. Энэ бол жинхэнэ эр хүний чанарыг шалгасан ажил байсан би эхнэрийнхээ гараас атгаж, эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхэд ямар аймаар зүйлтэй тулгарахыг харсан. Тиймээс ч би эхнэр охин хоёртоо хязгааргүй хайртай. Хүүхэдтэй боллоо  гэж хязгааргүй баярласан ч түүнийгээ хэнд ч хэлж чадахгүй зүгээр л зүрхэндээ баярлаж, сэтгэлдээ орилох жишээтэй. Миний баяр баясгаланг хэвлэл мэдээллийхэн нэг үгээр хэлэхэд, хогийн саванд хийсэн. Би үнэндээ сэтгүүлчдээс айдаггүй, харин папарацци бол өөр хэрэг. Камерууд эмнэлгийн гадаа биднийг отож байхыг хүсээгүй. Тэр тусмаа папарацци нар эхнэрийг минь хэрхэн төрж байгааг олоод авчих санаатай эмнэлэг дотуур гүйлдэхийг би хүсээгүй. Харин тэд тэгэж бодоогүй. Тэдний нүд эргэлдэж, мэдээлэл авах гэж надтай бага зэрэг асуудал үүсгэсэн.

1

-Таны охиныг төрөхөд Пол хажууд тань байсан гэсэн?

-Тэр үед “Галзуу хурд-4”-ийн зураг авалт эхэлчихсэн, би ч ид ажиллаж байлаа. Тэгээд сахиусан тэнгэр маань яг төрөх гэж байхад зураг авалтын талбайгаас түр холдож байгаад энэ мэдээгээ Полд хэлтэл “Юу, тэгээд чи энд байж байгаа юм уу. Төрөлтийн үед тэнд байх хэрэггүй гэж ярьдаг олон эрчүүдийг би мэднэ. Гэхдээ чамд л гэж хэлэхэд, Вин энэ бол амьдралд хөл тавих боломж юм шүү. Одоо бушуухан яв” гэж байсныг санаж байна. Тэр надад их урам өгсөн юмдаг. Пол үнэн хэлсэн юм. Би эмнэлэг рүү давхиж хүрэхэд тэнд үнэхээр л амьдралын маань мартагдашгүй мөч намайг хүлээж байсан. Бяцхан сахиусан тэнгэрээ гар дээрээ авахад. Бид энэ талаар дараа нь ярьж байгаагүй юм байна, дэндүү сэтгэл хөдөлгөсөн сэдэв учраас. Харин тэр зураг авалтын талбай дээр миний олон ажлыг хийсэн. Эхнэр бид хоёр түүнийг охиныхоо загалмайлсан эцгээр тодруулж байсан.

1

-Зураг авалтын талбай дээр охин тань туслах найруулагч шиг л байнга харагдах болжээ. Тэгээд таныг хэрхэн зодолдож, хүзүүгээ хугалуулж, машинд дайруулж байгааг хардаг байх нээ?

-Үгүй, огтхон ч үгүй. Гэхдээ таны хэлдэг үнэн л дээ. Одоо би аль болох их заль мэх, арга ухаан хэрэглэхийг бодох болсон. Бүгдийг жинхэнээр нь хийхийг хүсдэг байсан үе бий. Эцэг болсноосоо хойш “үхэж мэдэх ийм ажил хийх хэрэг байна уу” гэж бодсон. Гэвч бүх юм хэвээрээ, заримдаа би эрсдэлтэй зураг авалтад орчихоод харьж явахдаа “Би ямар үхсэнээ хийх гэж яваа юм бол оо. Эсвэл би сэтгэцийн өвчтэй юм болов уу” гэж боддог. Талбай дээр ч хүмүүс намайг жирийн жүжигчин гэдгийг мартчихсан, кинон дээр гардаг шигээ чанга эр гэж бодоцгоохыг яана. Гэхдээ хамгийн гол нь үүнийг би л хийхгүй бол өөр хэн ч хийхгүй шүү дээ. “Мотор” гэсэн дууг сонсоод л би бодит ертөнцөөс тасарчихдаг. “Галзуу хурд 6”-д ч би орлон тоглогч аваагүй. Лондоны Пиккадиллигийн гудамжинд болсон зураг авалт дээр л орлон тоглогч авсан. Тэгэхэд зураг авалтад зориулж замын хөдөлгөөнийг найман минут хаагаад дараа нь цаг гучин минут нээж, дахиад найман минут хааж байсан. Ийм түүх Лондонд ховор байсан болов уу. Бид энэ хэсгийг америкаас ирсэн сайн орлон тоглогчидтой хамт амжилттай гүйцэтгэсэн. Энэ талаар мэдсэн учир миний хэсэгхэн үнэнч фэнүүд минь сэтгэлээр унах байхдаа. Би тэр үед нэг хавиргаа хугалсан байсан учир орлон тоглогч авахаас өөр аргагүй байсан юм. /Инээв/.

1

-Таныг кино урлагт хөл тавиулсан “Загалмайлсан эцэг” гэж хэлж болох хүн бол Стивен Спилберг. Түүнд “Галзуу хурд”-ын ангиудаас сонирхуулсан уу?

-Хараал идсэн сайхан асуулт байна. /Инээв/. Би үнэнг хэлэх үү, чи бол сайн сэтгүүлч байна. Түүнд энэ киногоо үзүүлсэн үү гэж үү. Үгүй. Хамгийн сүүлд “Намайг буруутайг нотлооч” /Сидни Люметийн эмгэнэлт инээдмийн кино/ бүтээлд мафийн толгойлогчийн дүрд тоглосон. Стивен Спилберг тэрийг үзсэнээ “Вин чөтгөр алгад гэж, чи юу хийгээд байна аа, залуу минь. Намайг энэ кинонуудаараа гайхшруулж байна шүү. Эхлээд “Гурван икс” гэж тэмцэлт кино хийсэн. Дараа нь “хүүхэд асрагч” болж инээдмийн дүрд хувилсан. Одоо энэ” гэдэг юм. “Яасан, бүгд муу болсон байна гэж үү” гэхэд “Үгүй, үгүй. Үргэлжлүүл, намайг гайхшруул” гэж билээ. Би одоо ч гэсэн эдгээр үгсийг санаж явдаг. Харин галзуу хурдыг үзүүлэх гэтэл тэр мөрөн дээр минь нэг алгадсанаа “Залуу минь би чамд итгэж байна. Чи Оскар авахад нэгэнт бэлэн болжээ” гэж байсан.

1

-Оскар гэсэн үү?

-Тиймээ. Бидний хөдөлмөрийн хамгийн том шагнал шүү дээ.

1

-Үзэгчид ийм олон “Галзуу хурд”-ыг үзэхийг хүснэ гэдэгт та яаж ийм итгэлтэй байж чадаж байна вэ. Зургаа нь хийгдэж байхад 8, 9, 10 гээд л хийх талаар яриад эхлэх юм?

-Хэлж өгье л дөө. Би Холливудад ирэхдээ “Хэн ч намайг энд байлгахыг хүсэхгүй байгаа” гэсэн ганцхан бодолтой ирсэн. Тийм ч учраас бусдаас илүү их хөдөлмөрлөсөн. Инээдтэй байж магадгүй, гэхдээ “Газуу хурд-5” эхний долоо хоногтоо 90 сая ам.долларыг цуглуулсны дараа Дуэйн Жонсон утас цохиж баяр хүргэсэн шүү. Үзэгчдийг хүсэн хүлээлгэхээр тийм л кино хийх хэрэгтэй. Би үргэлж л тийм байсан.

1

-Анхны гараагаа?

-Надад мөнгө төлсөн болохоор анхны киногоо сайн санадаг. Амьдралдаа авсан анхны маань цалин байсан юм шүү дээ. “Цэрэг Райныг авар” гэдэг кино байсан. Ирландаас холгүй, Нормандын эрэгт зураг авалтыг нь хийсэн юм. Зураг авалт болсон долоо хоногт төрсөн өдөр минь тохиож, ээж минь АНУ-аас нисч ирсэн. 29 хүрсэн хойноо анх удаа шагнал авч үзсэн би гэдэг хүн ээждээ даашинз захиалж, хорвоо дэлхий уужим гэдгийг мэдрүүлж билээ. Ээж минь сүүлийн 15 жил хэвтэр хэвтэж байсан ч уйгагүй оролдсоны эцэст орноосоо хөндийрч алхаж чаддаг болсон. Би тэр баярыг тохилдуулж ээждээ, улаан өнгийн урт даашинз бэлэглэж байсан. Ээж минь миний 30 насны төрсөн өдрөөр минь өмсөж гарч ирэхэд би шоконд орсон шүү.  Хэсэгхэн хугацааны өмнө би Бродвейн театруудаар хэсэн дүр гуйж байсан өрөвдөлтэй нэгэн байсан. Найруулагч нар намайг харсанаа “Мундаг залуу байна. Харамсалтай байна, чи тэгэхдээ тайзны хүн биш” гэж байсан. Гэтэл тэр үед Холливудын алдарт найруулагч, амьд домог Спилберг надад дүр өгч, мөнгө төлсөн. Би “Цэрэг Райныг авар” уран бүтээлд Спилберг, Том Хэнкстэй цуг ажилласан. Үнэхээр гайхалтай шүү. Амьдралдаа шоконд оруулж жинхэнэ аз жаргалыг өгсөн хоёр баярт мэдээ бол ээж, “Цэрэг Райныг авар”-т тоглох санал тавьсан Спилберг хоёр.

1

-“Галзуу хурд” киноны од Пол Уолкерын хойноос гашуудаж байгаа байхдаа. Тэр ийм эрт хорвоогоос хальсанд харамсалтай юмаа?

-Автын ослоор харамсалтайгаар амиа алдсан Пол Уолкерын хойноос шүтэн бишрэгчид, найз нөхөд болон бусад жүжигчид эмгэнэн гашуудсаар л байгаа. Бурхан дахин нэг сахиусан тэнгэртэй болчихлоо. Яагаад Полыг ийм эрт аваад явчихваа. Тэр сахиусан тэнгэр бол Уолкер, чамайг маш их санаж байна. Тайван нойрс доо, анд минь.

1

-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-нд Лос-Анжелес хотноо “Галзуу хурд” цуврал киноны цагдаагийн дүрээр олны танил болсон жүжигчин Пол Уокерын оршуулгийн ёслол болж өндөрлөсөн. Машинтайгаа шатсан түүний цогцсыг чандарлаж, улмаар “Forest Lawn Memorial Park” оршуулгын газар зөвхөн ойр дотныхны оролцоотойгоор нутаглуулсан. Түүнийг золгүй байдлаар амиа алдсантай холбоотойгоор зураг авалт нь дундаа ороод байсан “Галзуу хурд-7” киноны үргэлжлэлийг хэрхэх талаар үзэгчдийн дунд асуулт гарч ирсэн нь нуултгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж буйгаар түүний дүү Коди Уокер ахыгаа оронд тоглохоор болсон гэж байсан. Энэ үнэн үү?

-Тиймээ. Түүнд зориулж бага зэргийн засвар кино зохиолд орж байгаа. Жишээлбэл, миний өөдөөс харж байгаад харц тулгарч хэлдэг өгүүлбэр зэргийг хойноос нь эсвэл ардаас нь авах жишээгээр сольж байгаа. Түүний дүү Коди Уокер каскадераар ажилладаг гэж сонссон. Хоёр удаа уулзсан. Миний бодлоор гадаад төрхөөрөө ахтайгаа усны дусал мэт адилхан санагдсан. Хэрэв нүүр царайг нь ойроос авахаар болбол “CGI” технологийг ашиглахаар болсон гэж би сүүлд сонссон.

1

-Нэг хэсэг Полын үхэлд түүний уран бүтээлийн хамтрагч, таныг хардаж  байсан?

-Тиймээ. Яагаад ийм яриа гарах болсон вэ гэвэл бид хоёрыг нэг нэгнээ үзэн яддаг, зарим үед хэдэн өдрөөр ч үг солихгүй тохиолдол байдаг гэж “Nation” сэтгүүлд бичсэн байсан. Харамсалтай нь бид хоёр 2007 оноос эхэлж нэгэнээ мэднэ. Би энэ бүх яриаг няцааж байна. Хүмүүст үнэнг ухаарах ухамсар байгаа гэдэгт итгэлтэй байна.

1

-Сүүлийн үеийн төлөвлөгөөнийхээ талаар сонирхуулаач?

-Одоохондоо “Галзуу хурд” кинондоо тоглож байгаа учир өөр зүйлийн талаар бодмооргүй байна. Ирэх онд гарах шинэ цувралыг минь олон үзнэ гэдэгт итгэлтэй байна. Бас тэнгэрээс Пол харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Анд минь энэ цувралыг чамд зориулмаар.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oirhon b,dag bol gants dur ogootoh yumsan :
oirhon shig b,dag bol gants dur ogood bi ooroo od boloh yumsan kkk
2013-12-29
рттт:
хэрэлдээд яахав дээ та нар
2013-12-28
ganaa itachi:
chi bol san jujegchin sain dur buteedeg shuu minii sonirhliig datdag shuu
2013-12-28
ccccc:
v bsih deizel malaa
2013-12-28
ажажа:
том хэнкс, вин дикель 2уулаа цэрэг райн дээр тоглосон малаа наад нийтлэлээ ойлгож уншаач
2013-12-28
coveks:
ter tsereg rainiig avar gedeg kinond tuslah dur buteesiin !!!
2013-12-28
bibi:
minii deer bga comment bichsen baagii uuruu yostoi mal gedegee haruullaa da haha
2013-12-28
yun tsereg rainiig awar ve:
malaa tsereg rainiig awar kinond tom hanks togloogui biluu uher tolgoi min
2013-12-28
btr7:
paul walker kino ertontsd monh
2013-12-28
my memory:
aguu hun gej oor baikh yum da. jinkhene uhaantai sain hun bna da.
2013-12-28
oyuna:
really freind, nice person
2013-12-28