Салаа замын уулвар дахь Ц.Даваасүрэн

img

 

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг томиллоо. Төрийн байгуулалтын хорооны дарга А.Бакей, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа нарыг улираан ажиллуулахаар болсон бол Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар УИХ дахь МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гишүүн Ц.Оюунбаатар, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар УИХ дахь МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гишүүн Д.Батцогт нарыг шинээр томиллоо.

Харин Төсвийн байнгын хорооны даргыг улираах эсвэл шинээр томилох эсэх нь тодорхойгүй хэвээр үлдлээ. Учир нь уг байнгын хороонд АН хүнээ томилох гэснээс болж байнгын хорооны даргын асуудал шийдэгдээгүй гэнэ. Хэрвээ энэ байнгын хорооны даргаар АН-ын бүлэг өөрийн хүнээ тавина гэвэл одоогийн дарга Ц.Даваасүрэн үүрэгт ажлаа өгч сул гишүүн болно гэсэн үг. Харин байнгын хорооны даргаар улирна гэвэл одоогийн нөхцөл байдлаас харвал түүнд АН-ыг сонгохоос өөр зам үлдэхгүй нь бололтой. Гэхдээ тэр хоёр сонголтын алийг нь сонгох бол?

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн даваа:
ерөөсөө монголд ямар л эрх мэдэлтэй хүн байна. тэр хүн авилга авч байдгийн нэг жишээ бол даваасүрэн. энэ хүн бсшуя-ны хөрөнгө оруулалтын газрын дарга байхдаа асар их авилга авсан хүн. одоо хөрөнгө оруулалтын газрын дарга хийж байгаа хүн ч мөн ялгаа байхгүй бөөн авилгын эзэн сууж л байна авилгыг авилгатай тэмцэх газар байгуулснаар илэрүүлж, багасгана гэвэл тэрүүн шиг худлаа юм байхгүй. харин ч авилгыг хаацайлж бас өөрсдөө авилгад идэгдсэн тийм л газар байна хэдэн жилийн дараа эргээд хараарай энэ үгийн үнэн батлагдах л болно.
2013-12-28
зочин:
бие дааж нэр дэвшээд гардаг нь овоо хоншоор, уг нь бол негее торны жижиг аалз шvv дээ
2013-12-28
иргэн:
ан-д байхааргуй гайгуй залуу юм сан.
2013-12-27
иргэн:
өөрөө л мэдэх асуудал байна ард түмэн харж байгаа
2013-12-27
davaa:
aliin bolgon shantaaj.gehdee mundag hun
2013-12-27
an d bj boloh zaluu:
ugaasaa ardchilsan style tai hun shuu dee, dajgui zaluu an avbal zugeer dee
2013-12-27