Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

img

  УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд харин хууль хэрэгжих хугацааг наашлуулах асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлэхдээ, “Энэ хуулийн төсөл Засгийн газарт хариуцлага тооцох хууль биш. Асуудлын зорилго нь зөв байгаад арга нь буруу явбал буруу болно. Хууль батлагдвал 2016 оны сонгуулийн үр дүнд гарч ирсэн аль ч улс төрийн хүчин олонх болсон ч Ерөнхий сайд нь парламентын гишүүн байгаад бусад сайдуудыг гаднаас томилох зохицуулалтаар асуудлыг шийднэ. Тэр үед ямар  улс төрийн хүчин олонхи болохыг өнөөдөр хэн ч тааж мэдэхгүй. Үүнийг ардчилсан сонгуулиар ард түмэн шийднэ. Гэхдээ аль ч улс төрийн хүчин олонхи болсон ч Их хурал, Засгийн газар хоёр тусдаа байх зарчмын асуудлыг шийдэх нь чухал гэж харж байгаа. Ерөнхийлөгч хууль хэрэгжих хугацааны асуудлаар маш тодорхой байр сууриа илэрхийлсэн “ гэв. Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ё.Отгонбаяр, Д.Арвин, харин хуулийг хэрэгжүүлэх хугацааг наашуулах байр сууринаас УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, М.Батчимэг, Ж.Батсуурь нар үг хэллээ. Гишүүд үг хэлж дууссаны дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдааны оролцсон гишүүдийн 86,8 хувь хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Ингэснээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehe:
shinechlen bolovsoruulj bui huulid nemerleh sanal ulsiin ih hurliin erhem gishuuded handaj heleh sanal bna.uuniig huleej avna uu erunhiilugchiin sanaachlagar zasgiin gazriin huulid nemelt uurchlult oruulah tuhai huuliig heleltsej baigaag buren demjij talarhaj bna.erunhii saidiig buh ard tumnees songodog bolmoor bna.uchirn erunhii said bol uls ornii hugjil ard tumnii huvi zayag atgaj bga hun.ene *rdlagiin uudnees handmar bna.erunhii said zaaval ali 1 namiin darga bh albagui shuu dee.gagtshuu uls orniihoo hugjlig turgetgej ard tumniihee amidraliig deeshluulj chadah erdem bolovsroltoi dadlaga turshlagatai amidraliin hat suusan tiiml ner hundtei hun bh yostoi.er n olon tumnii bodliig avch ene huulindaa tusgavaas iluu chanartai dahin dahin zasvarlaj nemelt uurchlult oruulahaargui sain huuli garah bolovuu hemeen bodoj bna.um sain boltugai.
2013-12-29