Хогны ногоон уутны хэмжээг багасгаж тараана гэв

img

"Азийн цагаан дагина" буюу хогны ногоон уутны хэмжээ багасчээ. Энэ талаар өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал мэдээлэл хийлээ.

"Азийн цагаан дагина" хогны уут хэт нимгэн байгаа тул зузааныг нэмэгдүүлж, хэмжээг нь багасгах иргэдийн саналын дагуу НЗАА-ны удирдлагууд үйлдвэрлэгч хоёр компанитай харилцан зөвшилцөж уутны чанар, хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг тавьсан байна. Үүний үр дүнд үйлдвэрлэгчид хогны уутны хэмжээг 80х45см байсныг 65х45см болгон зузааныг 2.5-3 микрон болгон нэмэгдүүлжээ. Ийнхүү шинэчлэгдсэн хогны уутыг ирэх сараас эхлэн айл өрхүүдэд олгож эхлэх аж.

Мөн энэ үеэр нийслэлийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хийгдэж буй олон төсөл арга хэмжээнүүдийг танилцуулсан юм. Тухайлбал гялгар уутыг дахин боловсруулж траншейны таг, сандал, хогийн сав, хайс, хашаа, замын тумба зэргийг үйлдвэрлэдэг “ТЧМ”, “Сан-Оргиу” гэх компаниуд Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр хоёрдогч түүхий эдийн хөдөлмөр эрхлэгчдийн холбоодтой хамтран ажиллаж байгаа аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уут шуудай:
нүүрсний шуудай жижигсдэг шиг л юм болж байна даа сайхан шоу сайхан идэлт шүү
2013-12-28
насаа:
энэ хогийн уутаар яах гээд байгаан болоо хэнд хэрэгтэй гэж татвар төлөгчдийн мөнгийг үрээд байгаан орцоор дүүрэн уранхай уут тарсан хог байж л байдаг шүү дээ, ногоон тор ч адилхан шар тор ч адилхан шүү дээ үүнээс өөр юм сэтгэж чадахгүй ёстой дүүрсэн юмнууд шал дургүй хүрэх юмаа
2013-12-28
zochin:
энэ арай бишээ яамар ч айлд 50,100гийн тор байгаа шүүдээ тэрэндээ хогоо хийгээд хаядаг ш дээ .ийм юмаар мөнгө идхээ болилдоо гуйж байна.энэ хотод өөр хийх зүйл их байна шүү дээ!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ард түмнээсээ асууж шийдэх юу болсон вэ?энэ үүл хүү гүй бас тэнэг хүүхдээ ... цо цо цо цо цо цо...к
2013-12-28
зочин:
хогний уут хэмжээ жижгэрч хотын дарга нарын идэх мөнгө тэр хэмжээгээр нэмэгдэх нь дээ энийгээ олон түмэнд ил зарлалаа
2013-12-27
зочин:
энэ бол хамгий увайгүй улаандаа гарсан бизнес. тэр дууриах гээд байгаа япон ,солонгост чинь хогны уутаа өөрсдөө худалдаж аваад хогоо хийдэг юм шүү. тэрнээс биш хэн нэгний бизнесийг дэмжиж уут үйлдвэрлүүлээд үнэгүй тараадаггүй юм.
2013-12-27
иргэн бм:
үүний цаана хотын удирдлагуудын маш том эрх ашиг байна. энэ бизнесээ хамгаалж яахаас ч буцахгүй улайран зүтгэж байгаагаас харахад ойлгомжтой. дэлхийн хаана ч хэсэгхэн хүнд ийм их ашиг өгөөд нийт татвар төлөгчдийг хохироодог үрэлгэн "бизнес" хаана ч байхгүй. зөвхөн энэ увайгүй тэнэг бизнесийнх нь төлөө хотын дарга бат-үүлийг огцруулахад хангалттай.
2013-12-27
irgen:
hereggui yumand mungu ureed baih yuma ter uut ni ger horoolold bur ch tohirohgui
2013-12-27
zochin:
hairan mongo.arai denduu idej bga yum bish uu.uut ch gej dee hogiin huwind ch bagtahgui hachin nariihan urt yum .bid urid n "100"-torondoo hj hayad bolood l bsan shuu dee
2013-12-27
иргэн:
хайран 3 тэрбум төгрөг үүний оронд тэр мөнгөө ажилгүй хүмүүст цалин хэлбэрээр өгөөд хогоо цэвэрлүүлсэн бол 1 сумаар 2 туулай буудахгүй юу хэний хийсэн бизнес
2013-12-27
энхтайван:
хүйтэнд юу ч хийсэн даахгүй ямар ч хэрэггүй хайран мөнгө. гэр хороололд хогны машинд ачих гэхэд задраад гудамжаар нэг хог тараагаад хэрэггүй эд. үнс хог хийж болохгүй ёстой хэрэггүй шар ,саарал гээд өчнөөн олон тор хаягдаж байхад бас нэг илүү ногоон уут. толгой нь хамуурсан амьтан ийм юм санаачилдаг байнаа.
2013-12-27
irgen:
mongolchuud bid hunii eh orond amidarch baigaa yom shig teneg zan gargaad baih yom aa? ta bid eh ornoo hairlahgui yom bol hen hairlah yom be? mah avligalch komunistuudy hool bolood l ongorno shuu dee?
2013-12-27