Монгол залуу сураггүй алга болжээ
ОХУ-ын Эрхүү хотын Цагдаагийн газар Монгол Улсын иргэн Баясгаланбат Энх-Одыг сураггүй алга болсон хэмээн үзэж, эрж хайж байгаа аж. Тодруулбал, энэ сарын 23-нд Монгол Улсын иргэн Б.Энх-Од Эрхүү хотод байрлаж байсан байрнаасаа гарч, 9940 УНР улсын дугаартай Тоёота Приус машиндаа суун явснаас хойш сураг тасраад байгаа гэнэ. Уг нь тэрбээр Эрхүүд ээжийн хамт энэ сарын 05-нд ирсэн бөгөөд 28-нд Монголд харихаар төлөвлөсөн байжээ. Хүүг алга болсон талаар ээж нь Цагдаагийн газар мэдэгджээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ